m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.21 08:28
163
Эрдэс баялгийн экспорт нийт экспортын 89.9 хувийг эзэлж байна

Монгол Улсын импортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 294.2 сая ам.доллар буюу 29.5 хувиар буурсан дүнтэй гарчээ. Үүнд, эрдэс бүтээгдэхүүний импорт 83.3 сая ам.доллар, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд ангийн импорт 58.2 сая ам.доллар, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийн импорт 58.5 сая ам доллар, үндсэн төмөрлөг бүтээгдэхүүний импорт 32.2 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлсөн гэж шинжээчид үзсэн байна.

Эрдэс баялгийн экспорт нийт экспортын 89.9 хувийг эзэлж байна

Мөн түүнчлэн эрдэс бүтээгдэхүүн, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт нийт экспортын 89.9 хувийг эзэлж байгаа бол импортын 55.4 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийн импорт эзэлж байгаа аж.