m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.21 08:58
71
Хэнийг ч хууль бусаар албадан ажил хийлгэж болохгүй

Манай хамт олон Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссоос эмхэтгэн гаргасан "Хүний эрх" эмхэтгэлийг гаргасан. Уг номыг та бүхэнд цувралаар танилцуулж байна.

Хөдөлмөрлөх эрх

“Ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуйн эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй”

Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн4 дэх хэсэг

Хөдөлмөрийн гэрээний болон түүнээс уламжилсан хөдөлмөрийн бусад харилцаанд оролцогч талууд:

Ажил олгогч:

  •  Төрийн байгууллага
  • Төрийн бус байгууллага
  • Аж ахуйн нэгж
  • Хувь хүн

Ажилтан:

  • Монгол Улсын иргэн
  • Гадаадын иргэн
  • Харьяалалгүй иргэн

Ажил олгогчийн эрх үүрэг:

  • Ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй
  • Хөдөлмөрийн  тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй
  • Ажилтныг ажлаар хангах үүрэгтэй
  • Хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох үүрэгтэй
  • Хууль, хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй.

Ажилтны эрх, үүрэг:

  • Хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах
  • Цалин хөлс авах
  • Ээлжийн амралт эдлэх
  • Тэтгэвэр, тэтгэмж авах
  • Хөдөлмөрийн  хамтын гэрээ хэлэлцээрт заасан бусад эрх хөнгөлөлт эдлэх эрхтэй
  • Хөдөлмөрлөх