m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.21 09:12
46
Хөдөлмөрийн нөхцөлийг заавал тохирсон байх ёстой

Манай хамт олон Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссоос эмхэтгэн гаргасан "Хүний эрх" эмхэтгэлийг гаргасан. Уг номыг та бүхэнд цувралаар танилцуулж байна.

Хөдөлмөрийн гэрээ: Нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ хэлэлцээрт заасан хөдөлмөрийн  нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог хэлнэ.

Хөдөлмөрийн гэрээнд дараах нөхцөлийг заавал тусгана.

  1. Ажлын байр, албан тушаалын нэр
  2. Гүйцэтгэх ажил, үүрэг
  3. Цалингийн хэмжээ
  4. Хөдөлмөрийн нөхцөлийг заавал тохирсон байна.  Мөн гэрээний хугацаа, ээлжийн амралт хоорондын зай, хүлээх хариуцлага зэргээс гадна ажил  олгогчтой харилцан тохиролцсон өөр бусад онцлог нөхцөлийг гэрээнд заавал тусгах шаардлагатай. Гэрээг хоёр хувь үйлдэж, ажилтанд гэрээний нэг хувийг заавал өгнө.

Контракт: Ажил олгогч нь иргэний гоц буюу ховор авьяас, өндөр ур чадварыг хөлслөн авч ашиглах зорилгоор иргэнтэй контракт байгуулахыг хэлнэ.

Харин хамтын гэрээг нэг жил, хамтын хэлэлцээрийг хоёр жилийн хугацаатай байгуулна

Хамтын гэрээ, хэлэлцээр: Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлийн дагуу ажил олгогч нарын төлөөлөл болон ажилтнуудын төлөөлөл хамтын гэрээ, хэлэлцээр байгуулж болно. Харин хамтын гэрээг нэг жил, хамтын хэлэлцээрийг хоёр жилийн хугацаатай байгуулна.

Ажлын байранд:

  • Үндэс, угсаа
  • Арьсны өнгө
  • Нас, хүйс
  • Нийгмийн гарал, байдал
  • Хөрөнгө чинээ
  • Эрхэлсэн ажил, албан тушаал
  • Боловсрол
  • Шашин шүтлэг
  • Үзэл бодол
  • Эрүүл мэндийн байдал нь ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглоно.