m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.21 09:23
71
Франц, Германы аваргууд “нуман тулгуур”-наас гарч чадах уу?

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн хариу тоглолт дөрөвдүгээр сарын 22-ны 03.45 цагаас эхлэнэ.

Өмнөх тоглолтонд томоохон ялагдлыг амссан Франц, Германы аваргууд дараагийн шатанд үлдэхийн төлөө тоглох юм.

Өнгөрсөн тоглолтын үр дүн нь “ПСЖ”- “Барселона” 1:3, “Порту” -“Бавари” 3:1

-Лоран Бланы төлөвлөгөөнд 4-4-2 буюу хаалгачаар С.Сиригу, хамгаалагчаар Маркиньос, Дэвид Луйз, Максвелл, Ван дер вил, хагас хамгаалагчаар М.Верратти,Б.Матюиди, Тиаго Мотта, Лукас, довтлогчоор Кавани, торгуулийн улмаас ороогүй байсан Ибрахимович гарна. Хэдийгээр тэнцвэртэй тоглож байсан ч бага зэрэг хамгаалалтын алдаанаас болж харамсалтай байдлаар хожигдсон.  

-Луис Энрике энэ тоглолтод хэмнэлээ алдахгүйгээр нягт хамгаалалтыг үзүүлэх магадлалтай. Тэдний залуусаас хаалгачаар Тер Штегин, хамгаалагчаар Ж.Пике, Х.Машерано, Ж.Альба, М.Монтойя, хагас хамгаалагчаар С.Бускетс, А.Инестья, И.Ракитич, довтлогчоор Л.Суарез, Неймар, Л.Месси гарах магадлал өндөр байна.

-Гвардьолаг буруутгахгүй гэвэл шилдэг хагас хамгаалагч А.Роббен, Ф.Рибери нар эргэн ирэх хэрэгтэй байна. Хаалгачаар М.Нойер, хамгаалгчаар Данте, Рафиньа, Ж.Баотенг, Ф.Лам, хагас хамгаалагчаар Т.Алкантара, М.Гётце, Шави Алонсо, Т.Мюллер, Х.Бернат довтлогчоор Р.Левандовский   

-Кастелиас хөлбөмбөгийн замналаа эхэлсэн  Хулен Лопетеги “Порту”-г тун сайн удирдаж байгаа бөгөөд талбай дээрээ хүчирхэг “Бавари”-ийг буулган авч шуугиан тарьсан. Хариу тоглолтонд ямар тактик боловсруулах нь сонирхолтой байна.

Тэд өнөөдөр хаалгачаар Фабиано, хамгаалагчаар Данило, Майкон, Алекс Сандро, Бруна мартинс Инд, хагас хамгаалагчаар Х.Эррера, Касемеро, Брахими, О.Торрес, Р.Куарежма, довтлогчоор Ж.Мартинез гаргаж мадагүй юм.     

  

Франц, Германы аваргууд “нуман тулгуур”-наас гарч чадах уу?

Нийтэлсэн: Огтлогч