m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.21 11:02
546
ЖДҮ-ийг дэмжих чиглэлээр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүд

Бизнес эрхлэгчдэд үр ашигтай мэдээлэл хүргэх зорилгоор ЖДҮ-ийг дэмжих чиглэлээр Монгол Улсын Засгийн Газар болон Олон улсын хөгжлийн байгууллагуудаас хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрүүдийн талаарх мэдээллүүдийг нэгтгэн хүргэж байна.

Үүнд: Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Зээлийн батлан даалтын сан, Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх хөтөлбөр, Бичил бизнесийг дэмжих ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр, “Ноолуур, ноос, сүү сүүн бүтээгдэхүүн, оёдол, хүлэмжийн аж ахуй байгуулах” хөнгөлөлттэй төслийн зээл, Донор орнууд болон ОУБ-тай хамтран хэрэгжүүлж буй төсөл зэрэг нийт 37 төсөл хөтөлбөрүүдийн мэдээлэлийг  танилцуулж байна. 

 

Арьс ширний үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох зээл

Арьс ширний үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг өргөтгөх, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилготой. Зээлийн хэмжээ АҮЯ-аас тогтоосон дүн Зээлийн хугацаа таван жил хүртэлх Зээлийн хүү (жил) 7.0 хувь аж.

Тавигдах шаардлага:

1. АҮЯ-наас төсөл нь дэмжигдсэн байх;

2. Зээл хүсэгч нь хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлт түүний үр ашигтай нөхцөлийг хангасан ажлын байр шинээр бий болгож байх;

3. 1 жилээс дээш хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх;

4. Зээл хүсэгч нь өмнөх улирлын тайлан балансаа гаргаж, татварын албаар баталгаажуулсан байх;

5. Эрхзүйн хувьд бүрэн чадамжтай байх; Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим

6. Бусад банк болон ББСБ-д хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх.

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМНААС ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮД

 Хүнсний аюулгүй байдал үндэсний хөтөлбөр

Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 32 дугаар тогтоолоор “Хүнсний аюулгүй байдал” хөтөлбөр 2009-2016 онд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр баталсан. Хөтөлбөрийн хүрээнд монгол брэндийн органик хүнсийг бий болгож гадаад, дотоодын зах зээлд өрсөлдөхүйц эдийн засгийн шинэ чадавхийг бүрдүүлэхэд оршино.

Монгол мал үндэсний хөтөлбөр

Монгол Улсын Их Хурлын 2010 оны 23 дугаар тогтоолоор “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар (I үе шат 2010–2015 он, I үе шат 2016 – 2021 он) хэрэгжүүлэхээр баталсан. Хөтөлбөрийн хүрээнд мал аж ахуйг уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлж, зах зээлийн нөхцөлд өрсөлдөх чадвартай, эдийн засгийн үр ашигтай салбар байх нөхцөлийг бүрдүүлж, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр, боловсруулах үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангаж, экспортыг нэмэгдүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино.

 Чацаргана хөтөлбөр

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 60 дугаар тогтоолоор “Чацаргана” хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар (I үе шат-2010-2012 он, II үе шат-2013-2016 он) хэрэгжүүлэхээр баталсан. Хөтөлбөрийн зорилго нь чацарганыг аж ахуйн болон өрхийн тариалангийн чиглэлээр 20 мянган га хүртэл талбайд тариалж цөлжилтөөс сэргийлэх, хөрс, байгаль орчныг хамгаалах, хүн амыг амин дэм бүхий жимс, жимсгэнээр тогтвортой хангахад оршино.

Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөр

Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 160 дугаар тогтоолоор “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар (I үе шат 2003-2008 он, II үе шат–2009-2015 он) хэрэгжүүлэхээр баталсан. Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг зохистой хослон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх замаар олон улсын жишиг, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, импортыг бууруулах.

 ХХААЯ болон АҮЯ-тай хамтарсан “Ноолуур, ноос, сүү сүүн бүтээгдэхүүн, оёдол, хүлэмжийн аж ахуй байгуулах” хөнгөлөлттэй төслийн зээл

Аж үйлдвэрийн салбарын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг өргөтгөх, тоног төхөөрөмжийн хүчин чадлын сайжруулах зорилготой зээл юм. Зээлийн нөхцөл: Зээлийн хэмжээ ХХААЯ-аас тогтоосон дүн Зээлийн хугацаа 2017 оны 12 сар хүртэл Зээлийн хүү (жил) 8.0 хувь аж. 

Тавигдах шаардлага:

1. ХХААЯ-наас төсөл нь дэмжигдсэн байх;

2. Зээл хүсэгч нь хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлт түүний үр ашигтай нөхцөлийг хангасан ажлын байр шинээр бий болгож байх;

3. 2 жилээс дээш хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх;

4. Зээл хүсэгч нь өмнөх улирлын тайлан балансаа гаргаж, татварын албаар баталгаажуулсан байх;

5. Эрхзүйн хувьд бүрэн чадамжтай байх;

6. Бусад банк болон ББСБ-д хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх.

Донор орнууд болон ОУБ-тай хамтран хэрэгжүүлж буй төслүүд

НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨРИЙН ГАЗРААС ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮД

 Бичил бизнесийг дэмжих ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр

Бичил бизнес эрхлэдэг болон эрхлэх хүсэлтэй Нийслэлийн иргэдийг хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх,ядуурлыг бууруулах, амьжиргааны түвшинг тасралтгүй дээшлүүлэхэд оршино. Хөтөлбөрийн хүрээнд иргэдийг дэмжих арга хэмжээ:

- Бичил зээлд хамруулах

- Иргэдийг чадавхжуулахсургалтад хамруулах

- Хөтөлбөрт хамрагдсан иргэдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр холбогдох журмын дагуу нэн тэргүүнд худалдан авах

- Хөтөлбөрт хамрагдсан иргэдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах боломжийг бүрдүүлэх.

40-өөс дээш насны иргэдийг ажлын байраар хангах төсөл

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6.3.7 дахь заалтыг үндэслэн Монгол улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 40-өөс дээш насны иргэдийг ажлын байраар хангахад төслийн зорилго оршино. Хөтөлбөрийн хамрах хүрээ: 40-өөс дээш насны, хөдөлмөрийн насны хөдөлмөрийн байгууллагад бүртгэлтэй ажилгүй иргэн энэхүү хөтөлбөрт хамрагдана.

Хэрэгжүүлэх арга хэмжээ, төсөл:

- Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалах төсөл

- Иргэдийн эргүүл, байгаль хамгаалах, нөхөн сэргээх, осол гэтлээс сэргийлэхэд бүлгээр ажиллуулах төсөл

- Ерөнхий боловсролын сургуулийн орчимд явган хүний гарц зохицуулах төсөл.

ОРГАНИК МОНГОЛ ХӨТӨЛБӨР

Хөтөлбөрт хамруулах төслүүд:

-Эко хэрэглээ эко үйлдвэрлэл байх

– Байгаль орчинд ээлтэй ажлын байр бий болгох

-Органик брэнд бүтээгдэхүүн байх. Бүтээгдэхүүнийг өргөн хэрэглээ болгох хөгжүүлэх, зах зээлд гаргах бүрэн боломжтой байх

-Эко бизнесын шинэ санаа, шинэ бүтээгдэхүүн

- Өрхийн амжиргааг дээшлүүлэх, өөрсдийн үйл ажиллагааныхаа ашгаас зээлээ эргэн төлөх боломжтой жижиг дунд эко төслүүд байх.

ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГУУДААС ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮД

ЖДҮ-үүдэд техникийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх зээл- ханган нийлүүлэгчийг хөгжүүлэх хөтөлбөр /QSDC/

Хөтөлбөрийн зорилго :

- Тодорхой эрэлт эсвэл гэрээг биелүүлэхийн тулд үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх

- ISO, HACCP гэх мэт олон улсын чанарын системийг нэвтрүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, стандартыг сайжруулах

- Шинэ технологи нэвтрүүлэх

- Худалдан авагчийн тодорхой шаардлагад нийцсэн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох

- Түүхий эд, материал нийлүүлэгч илүү сайн ханган нийлүүлэгч олох

-Шинэ зах зээлд нэвтрэх.

Дараах байдлаар туслалцаа үзүүлнэ:

-Санхүүгийн туслалцаа: тоног төхөөрөмж худалдан авах, урсгал зардлыг санхүүжүүлэх г.м.

- Техникийн туслалцаа: гадаад, дотоодын мэргэжилтэн олох, тэднээр зөвлөгөө өгүүлэх, ажиллагсдыг нь сургах г.м.

-ЖДҮ-ийг шинэ худалдан авагчидтай холбож өгөх, нэмэлт санхүүжилт олоход нь туслах зэргээр ХНХЧТ-ийн хамтран ажилладаг бизнес эрхлэгчид, санхүүгийн байгууллагуудтай холбож өгөх

Шалгуур үзүүлэлт:

-Тодорхой худалдан авагчтай байх. Тус төвийн туслалцаа нь тодорхой эрэлтийг (худалдах, худалдан авах гэрээтэй байх г.м.) хангахад чиглэгдсэн байдаг. Туслалцаа хүсэгч байгууллагын эрэлт, худалдан авагч бүрэн тодорхой биш байвал бид ЖДҮ-дэд хэрхэн худалдан авагчийн худалдан авах хүсэлтийг олж авах талаар анхан шатны зөвлөгөө л өгөх боломжтой.

- Тус төвийн туслалцааны үр дүнд нэмэгдэх борлуулалтын хэмжээ нь тус төвөөс санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын үнийн дүнгээс доод тал нь 5 дахин их байх. 

Европын сэргээн босголт хөгжлийн банкны Бизнесийн зөвлөх үйлчилгээ (БЗҮ) Монгол хөтөлбөр

Бичил, жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд төрөл бүрийн чиглэлээр зөвлөх үйлчилгээг авч, үндэсний зөвлөх мэргэжилтнийг ажиллуулахад зардал хуваалцан дэмжлэг үзүүлдэг хөтөлбөр. Зөвлөх үйлчилгээнээс санхүүжилт хүртэл хэрхэн танд туслах ноү хау-г хуваалцах боломжтой. Төслийн цэвэр зардлын 25-75 хувийг (буцалтгүй тусламжийн дээд хэмжээ €10000) олгоно. 

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах 2 үе шаттай төслийн зээл /3 дах шат нь үргэлжилнэ/-JICA

Японы олон улсын агентлаг JICA-ын эх үүсвэрээр жижиг дунд үйлдвэрлэл болон байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн эргэлтийн хөрөнгө, тоног төхөөрөмж болон үйл ажиллагаатай холбоотой  барилга байгууламжийн өргөтгөлийн санхүүжилтийг хангахад оршино. Арилжааны банкуудаар дамжуулан авах боломжтой. 

KFW банкны төслийн зээл

Герман улсын KFW банкны эх үүсвэрээр Монгол улсын экспортын чиглэлийн жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих төслийн зээл.

Тавигдах шаардлага:

1. Зээл хүсэгч нь хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлт түүний үр ашигтай нөхцөлийг хангасан ажлын байр шинээр бий болгож байх;

2. 1 жилээс дээш хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх;

3. Зээл хүсэгч нь өмнөх улирлын тайлан балансаа гаргаж, татварын албаар баталгаажуулсан байх;

4. Тогтсон хаяг дээр үйл ажиллагаа явуулдаг байх;

5. Эрхзүйн хувьд бүрэн чадамжтай байх;

6. Барьцаанд тавих үл хөдлөх хөрөнгөтэй байх;

7. Бусад банк болон ББСБ-д хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх. 

Азийн Хөгжлийн банкны АБНТЗээл

АХБ-ны санхүүжилтээр хэрэгжиж буй жижиг дунд бизнесийн үйл ажиллагаа явуулдаг, ажлын байр шинээр бие болгох иргэд болон аж ахуйн нэгжийн зээл. Зээлийн хэмжээ 30 сая хүртэл төг Зээлийн хугацаа 24 сар Зээлийн хүү (жил) 10 хувь аж. 

Тавигдах шаардлага:

1. Зээл хүсэгч нь хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлт түүний үр ашигтай нөхцөлийг хангасан ажлын байр шинээр бий болгож байх;

2. 1 жилээс дээш хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх;

3. Зээл хүсэгч нь өмнөх улирлын тайлан балансаа гаргаж, татварын албаар баталгаажуулсан байх;

4. Тогтсон хаяг дээр үйл ажиллагаа явуулдаг байх;

5. Эрхзүйн хувьд бүрэн чадамжтай байх;

6. Барьцаанд тавих үл хөдлөх хөрөнгөтэй байх;

7. Бусад банк болон ББСБ-д хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх.

Хөдөө аж ахуйн чиглэлээр хэрэгжиж буй ОУ-ын төсөл хөтөлбөрүүд