m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.21 15:11
62
Хаврын уулзалтад оролцлоо

Монгол Улсын Сангийн сайд Ж.Эрдэнэбат тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 16-20-ны өдрүүдэд АНУ-ын Вашингтон хотноо зохион байгуулагдсан Олон улсын валютын сан (ОУВС), Дэлхийн банкны энэ оны "Хаврын уулзалт"-д оролцлоо.

Тус уулзалтын үеэр Сангийн сайд Ж.Эрдэнэбат ОУВС-ийн Гүйцэтгэх захирал Барри Стэрланд, Дэд захирал Мицүхиро Фурусава болон тус сангийн Төсвийн харилцаа, Статистик, Ази номхон далайн газруудын захирал, мөн Дэлхийн банкны Гүйцэтгэх захирал Сунг Соо Июн, Бүс нутгийн Дэд ерөнхийлөгч Аксел ван Троценбург, Үйл ажиллагаа хариуцсан захирал Сри Муляни Индраватиги нартай уулзаж Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн байдал, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.

Хаврын уулзалтад оролцлоо

Мөн түүнчлэн АНУ-ын Төрийн департаментын нарийн бичгийн даргын орлогч Курт Тонг, Сангийн яамны Зүүн Азийн газар болон Мянганы сорилтын корпорацийн дэд ерөнхийлөгч нартай уулзаж Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээний талаар мэдээлэл өгснөөс гадна Японы Улсын Сангийн сайд Таро Асотой хийсэн уулзалтаар хамтын ажиллагааны талаар хэлэлцжээ.