m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.22 00:10
107
Монголын энхийг сахиулагчид дүрвэгсдийн амь насыг аварчээ

Өмнөд Суданы Иида дах дүрвэгсдийн хуаранд гал гарч 50 гаруй айлын өвсөн гэр овоохой шатаж, 10 гаруй иргэн хөнгөн түлэгдлээ. Тус сууринд эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан дэслэгч Н.Амарбаясгалан захирагчтай бүрэлдэхүүн галын голомтод цаг алдалгүй очиж галыг нутгийн ард иргэдтэй хамтран унтраах, хүүхэд, эмэгтэйчүүдийг галын голомтоос гаргах болон эд хөрөнгийг аюулгүй зайд татан гаргах ажиллагааг амжилттай зохион байгуулжээ.

Галын аюулын үед их хэмжээний сум тэсэрч байснаас гадна хүчтэй салхинд гал эрчтэй тархаж, 70 гаруй мянган хүнтэй дүрвэгсдийн хуаран бүрэн шатах аюултай байсан ба салааны захирагчийн зөв шийдвэр, бүрэлдэхүүний зоримог, шуурхай арга хэмжээний үр дүнд олон хүний амь нас, их хэмжээний эд хөрөнгийг эрсдлээс хамгаалж чадлаа.

Монголын энхийг сахиулагчдын энгийн иргэдийн хамгаалах үүргээ нэр төртэй гүйцэтгэж, үлэмж хэмжээний эд хөрөнгө болон олон хүний алтан амь насыг аюулаас аварсныг Ийда дах дүрвэгсдийн хуаран, НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд хороо болон UNMISS ажиллагааны удирдлагаас онцгойлон талархаж, монголын цэргийн алба хаагчдын мэргэжлийн шуурхай ажиллагаа, эр зоригийг өндрөөр үнэлэн хүмүүнлэгийн үйл ажиллагаанд үзүүлж буй дэмжлэгт үргэлж сэтгэл хангалуун байдгаа илэрхийллээ.