m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.22 00:14
105
Н.Түмэндэмбэрэлд 2.6 жилийн ял оноолоо

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Түмэндэмбэрэл нарын найман хүнд холбогдох хэргийг шүүн хэлэлцлээ. Шүүхээс Н.Түмэндэмбэрэлд 2.6 жилийн ял оноожээ. Н.Түмэндэмбэрэл  С.Ламбаа сайдын үед яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар томилогдож, улмаар Н.Хүрэлбаатарыг сайд болсны дараа Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.

ЭМЯ-наас зарласан эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт Н.Түмэндэмбэрэлийн эзэмшлийн “Лабтех” компанийг хууль бусаар шалгаруулж, хуурамч бичиг баримт үйлдэж, хуучин тоног төхөөрөмж нийлүүлэн улсын төсвийн хөрөнгөөс онц их хэмжээгээр завшиж 1.7 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Мөн явуулын эмнэлэг нэрийдлээр суудлын гурван машин оруулж ирсэн гэх хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгаж эхэлсэн байдаг.