m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.22 00:36
174
Хатан хаан II Элизабет 89 нас хүрлээ

 

Британийн Хатан хаан II Элизабет өчигдөр 89 нас хүрлээ. Тэрээр 1926 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр төржээ. Хатан хааны төрсөн өдрөөр Лондон хотын цамхагт 62 буугаар болон Винсдор паркад 21 буугаар, Хайд паркад 41 буугаар ёслолын буудлага хийжээ.

Британийн Хатан хаан II Элизабет өчигдөр 89 нас хүрлээ.

Хатан хаан II Элизабетийн талаар сонирхолтой баримтуудаас дурдахад:

-Өнгөрсөн хугацаанд түүний удирдлага дор 12 Ерөнхий сайд үүрэг гүйцэтгэж байжээ.

-Тэрээр 3.5 сая захидалд хариулж байсан байна. Та түүний Buckingham Palace, London SW1A 1AA, United Kingdom хаягаар захидал илгээж болох ажээ.

-Зураач нар түүний хөргийг 130 янзаар зурсан байдаг байна.

-Тэрээр 1945 онд машин жолоодож сурсан ажээ.

-Хатан хаан II Элизабет 1976 онд анхныхаа электрон шууданг илгээж байсан бол 2014 онд анх удаагаа твиттерт жиргэсэн байна.

-1953 онд түүний титэм залах ёслолыг телевизээр нэвтрүүлж байжээ.

-Хатан хаан II Элизабет 1992 оныг хамгийн муухай жил хэмээн тодорхойлсон байдаг. Учир нь 1992 онд Винсдор шилтгээнд гал гарч, мөн тэр жил гүнж Анна болон Марк Филлип нар салж байжээ.

-Хатан хаан II Элизабет өглөө бүр 7.30-д аяга кофе ууж заншсан ажээ.