m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.22 01:00
62
Торгоны зам сангаас анхны хөрөнгө оруулалтаа хийлээ

 

Торгоны зам сангаас хилийн чанадад хийх анхны хөрөнгө оруулалтаа хийх болсон талаар өчигдөр албан ёсоор мэдэгджээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 40 тэрбум ам.долларыг “Торгоны зам” санд төвлөрүүлж байсан билээ. Уг сангаас хийж буй хөрөнгө оруулалт нь Пакистаны зүүн хойд нутагт орших Желум гол дээр баригдах Карот усан цахилгаан станцад зориулагдах юм.

Торгоны зам сангаас хилийн чанадад хийх анхны хөрөнгө оруулалтаа хийх болсон талаар өчигдөр албан ёсоор мэдэгджээ. 

Торгоны зам төсөл нь үйл ажиллагаагаа өргөжүүлэх үүднээс Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг санхүүгийн институтуудтэй хамтран ажиллаж бүс нутагтаа санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилготой юм.