m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.22 01:04
174
Сабой байцаа, халуун ногоотой салат

Орц

/4 хүний порц/

- Хагас сабой байцаа

- 1 х/х халуун тогоотой наран цэцгийн тос

- 2 нимгэн урт зүссэн бакон

- Атга самар

- 2 хумс сармис

- 4 см урттай цагаан гаа

- 1 х/х ургамлын тос

- Сой соус

Хийх арга

- Байцаагаа халуун ногоотой наран цэцгийн тостой холиод тусад нь тавина.

- Хайруулын тавганд тосоо халаан баконоо 30 сек хуураад самар, цагаан гаа, сармисаа нэмэн цагаан бор өнгөтэй болтол хуурна.

- Галаа ихэсгэн сабой байцаагаа нэмэн 4-5 минут хуураад бага зэргийн сой соус хийн хутгаад бэлэн болно.