m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.22 01:11
62
Гвардьолагийн шинэ, хуучин “цэргүүд” хагас шигшээд

Аваргуудын лигийн ¼ шигшээгийн хариу тоглолт урд шөнө боллоо. Долоо хоногийн өмнө “ПСЖ”-г талбайд нь 3:1-ээр илүүрхэн хожсон “Барселона” энэ үдэш гэртээ Францын багийг төвөггүйхэн 2:0-ээр буулган авлаа. Тэд ийнхүү сүүлийн найман жилийн хугацаанд долоон удаа их шөвөгт шалгараад байна. Харин Пеп Гвардьолагийн удирдсан "Бавари Мюнхен" долоо хоногийн өмнө "Порту"-д 1:3-аар хожигдсон ч гэртээ 6:1-ээр бутниргэж, дөрвөн улирал дараалан шөвгийн дөрөвт шалгарлаа. Испани мэргэжилтний хувьд дасгалжуулагчаар ажилласан зургаан жилийн хугацаанд Аваргуудын лигийн хагас шигшээд зургаа дахиа шалгарч буй нь энэ юм.

Барселона (Испани) – ПСЖ (Франц) 2:0

Гоол: 1:0 Неймар 14, 2:0 Неймар 34

Барселона: тер Стеген, Дани Алвес, Пике, Машерано, Альба, Ракитич, Бускетс (Роберто 55), Иньеста (Хави 46), Месси, Суарес (Педро 75), Неймар

ПСЖ: Сиригу, ван дер Виль, Маркиньос, Давид Луис, Максвелл, Кабай (Лукас 66), Верратти, Матюиди (Рабьо 80), Пасторе, Кавани (Лавесси 80), Ибрагимович

Шар хуудас: Давид Луис 3

Эхний тоглолт: 3:1

Бавари (Герман) – Порту (Португал) 6:1

Гоол: 1:0 Алькантара 14, 2:0 Боатенг 22, 3:0 Левандовски 27, 4:0 Мюллер 36, 5:0 Левандовски 40, 5:1 Мартинес 73, 6:1 Хаби Алонсо 88

Бавари: Нойер, Рафинья (Роде 72), Боатенг, Бадштубер, Бернат, Лам, Хаби Алонсо, Алькантара (Данте 90), Мюллер, Левандовски, Гетце (Вайзер 86)

Порту: Фрейтас, Рейес (Перейра 33), Майкон, Маркано, Мартинс Инди, Эррера, Каземиро, Торрес, Куарежма (Невеш 46), Мартинес, Браими (Эвандро 67)

Шар хуудас: Эррера 34, Мартинес 38, Бадштубер 42, Перейра 65, Маркано 71

Улаан хуудас: Маркано 87

Эхний тоглолт: 1:3