m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.22 01:29
57
Долоон компани ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг дахин төлөвлөнө

Ашиглалтын шаардлага хангахгүй болсон дараахь барилгуудын ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан компаниудыг батламжилж, шалгарсан компанид сууц өмчлөгч болон нийслэлийн Засаг даргатай гурван талт гэрээг  батлагдсан загварын дагуу байгуулах эрх олгов. Үүнд:  

  • Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны  нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай 17, 18, 20 дугаар байрны барилгажилтын төсөл боловсруулж, ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр “Тэргүүн чансаа” ХХК
  • Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны  нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай 13, 14, 15, 16 дугаар байрны барилгажилтын төсөл боловсруулж, ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр “Алтан трейд” ХХК
  • Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны  нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай 10, 11, 12 дугаар байрны барилгажилтын төсөл боловсруулж, ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр “Фүжи холдинг ББСБ” ХХК
  • Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны  нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай 4, 5, 6 дугаар байрны барилгажилтын төсөл боловсруулж, ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр “Эйч энд Эйч” ХХК
  • Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны  нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай 7, 8, 9 дүгээр байрны барилгажилтын төсөл боловсруулж, ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр “Эм Ар Эс Ди” ХХК
  • Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны  нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай 1, 2, 3 дугаар байрны барилгажилтын төсөл боловсруулж, ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр “Сити палас” ХХК
  • Баянгол дүүргийн 20 дугаар хорооны  нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай БХН-1-27, БХН-2-27, ТТЭ-37, БХН-48, ОС-8, АТ-12, 30 дугаар байрны барилгажилтын төсөл боловсруулж, ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр “Молор констракшн” ХХК