m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.22 01:31
66
“Дайчид”, “Бухнууд” цувралыг итгэл төгс тэргүүлж байна

NBA-ын энэ улиралд хамгийн олон хожил байгуулж, бүх багийг манлайлсан "Алтан мужийн дайчид" плей-оффын цувралын хоёр дахь тоглолтод хожил байгуулсанаар дараагийн шатанд  үлдэхэд ойрхон байна. “Пеликанс”-аас олимпийн аварга Э.Дэвис шилдэг тоглолтыг үзүүлсэн ч түүний хамтрагчид хангалтгүй тоглолтыг үзүүлсэн юм. Ялангуяа Пондекстер өмнөх тоглолтонд 20 оноо, есөн удаа самбараас бөмбөг авч байсан бол энэ удаа гурванхан оноо авч багаа хожигдолд хүргэв.

“Голден Стэйт Уорриорз”- Нью Орлеанс Пеликанс97:87   (17:28, 38:24, 16:19, 26:16)

ГСУ: Д.Грийн 14+12 самбар+5 дамжуулалт+3 бөмбөг таслалт, А.Богут 5+14 самбар+3 блок, Карри 22+6 дамжуулалт,  К.Томпсон 26,

НОП: Э.Дэвис 26+10 самбар, Э.Гордон 23, Т.Еванс 16+10 самбар

 

Дорнод бүсээс гурваар шалгарсан “Бухнууд” плей-оффын цувралын хоёр дахь тоглолтод хүндхэн хожил байгуулав. Самбараас бөмбөг авалт, хамгаалалт, хурдан довтолгоо нь сайн байсан. Ялангуяа жилээс жилд амжилт нь сайжирч байгаа Ж.Батлер, гэмтэлээс эргэн ирсэн Рөүз нарын хослол шилдэг нь байв.

Чикаго Буллз”-“Милуоки Бакс” 91:82 (11:16, 28:22, 32:30, 20:14)

ЧБ: К.Миддлетон 22, М.К.Уильямс 12+6 самбар, Ж.Хенсон 8+6 самбар, Адетокумбо 6+11 самбар, З.Бачулиа 7+6 самбар.

МБ: П.Газол 11+16 самбар, Ж.Батлер 31+9 самбар, Рөүз 15+9 дамжуулалт+7 самбар, Ноа 6+19 самбар, Т.Гибсон 8+11 самбар.

 

“Дайчид”, “Бухнууд” цувралыг итгэл төгс тэргүүлж байна