m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.22 01:31
89
Хонины цэцэг өвчний вакциныг өнөөдрөөс хийж эхэлнэ

Энэ сарын 14-нд УМЭАЦТЛ-н №412 тоот шинжилгээгээр Баянтүмэн сумын гуравдугаар багийн нутагт Хэрлэн сумын харъяат малчин М.Гонгоржавын сууриас авсан дээжинд гоц халдварт хонины цэцэг өвчин оношлогдсон, Булган сумын гуравдугаар багийн нутаг сумын төвөөс зүүн урагш 20 км-т малчин А-ынд нэг хурга үхсэн талаар мэдээлэл батлагдан оношлогдсон юм. Үүний дагуу Баянтүмэн сумын гуравдугаар багийн нутаг “80-н пайз”, “Тэмээт”, “Их ус”, баруун болон зүүн гүүр, мөн модон гүүрэн дээр, нийт зургаан ариутгал, хяналтын пост гаргаж, Баянтүмэн сумын гуравдугаар багийн нутагт сумын Засаг даргын А/43 тоот, Хэрлэн сумын Засаг даргын А/100 тоот захирамжаар “Хорио цээрийн дэглэм” тогтоох шийдвэр гарган ажиллаж байна. Өвчлөл гарсан сууриудыг тойрсон найман км-н тойргоор голомт гэж үзэн тухайн бүс нутагт байгаа мал, малчин өрхийн судалгааг нэгтгэж  УМЭҮГ-т шаардагдах вакцины тооцоог хүргүүлээд байсан бөгөөд 300 мянган тун вакцин тус аймагт хүргэгдсэн бөгөөд өвчин гарсан болон ойр орших Баянтүмэн, Булган, Халхгол, Матад, Хөлөнбуйр сумдын хонинд тарих юм. Тарилга өнөөдрөөс эхлэж байна. Хонины цэцэг өвчний вакциныг манай улсын Биокомбинатад хурганы засаагаар хийдэг бөгөөд вакцин үйлдвэрлэснээс хойш 14 хоногийн дараа уг вакциныг хэрэглэдэг аж.

dornodmedee.mn