m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.22 01:41
63
Жиү-жицүчид АНЭУ-ыг зорилоо

Энэ сарын 22-25-нд Арабын Нэгдсэн Эмират улсын Абу-Даби хотноо мэргэжлийн жиү-жицү бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох билээ. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн 75 кг-д М.Эрдэнэбаяр, 85 кг-д Б.Батбаяр, +95 кг-д Б.Сугаржаргал, эмэгтэйчүүдийн 65 кг-д А.Саранзул, Б.Буяндэлгэр, 75 кг-д М.Сугар, +75 кг-д О.Жаргалсайхан, мастерсын буюу ахмадын ангилалд 85 кг-д О.Болд-Эрдэнэ, +95 кг-д Г.Эрхэмбаяр, Д.Азжаргал нар зодоглож байна. Эдгээр тамирчид Монгол Улсын АШТ-ээс дээрх эрхийг авсан бөгөөд өчигдөр эх орноосоо морджээ.