m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.22 02:00
57
Хатан хааны цүнхнээс юу гарч ирэв

Их Британийн хатан хаан Элизабет өчигдөр 89 насны төрсөн өдрөө нижгэр тэмдэглэн өнгөрүүлжээ. Тэгвэл тэрээр төрсөн өдрөөрөө өөрийн цүнхэнд байгаа эд зүйлсээ задлан нийтэд үзүүлсэн байна.

Уруулын будаг

Хатан хаан өөрийнхөө нүүрний хамгийн сайхан хэсгийг уруул гэж тодотгодог. Тиймдээ ч уруулын будгийг чухалчлан үздэг аж.

 Гар ариутгагч

Хатан хаан гар ариутгагч миний гарын арьсыг хэт хуурайшуулдаг хэмээн байнга гомдол мэдүүлдэг ч алхам тутамдаа, бараг л 10 алхаад нэг хэрэглэдэг гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

Бэлэн мөнгө

Тэрээр байнга бэлэн мөнгө авч явдаг. Магадгүй түүний няхуур зантай холбоотой байж болох юм. Түүнд бэлэн мөнгөөр тооцоо хийх шаардлага хэзээ ч гарч байгаагүй ч бэлэн мөнгө цүнхлэн авч явсаар байдаг.

I phone-6

Хатан хаан зөвхөн гар утсаа ашиглахын тулд нэг хүн ажиллуулж, хажуудаа байлгадаг гэнэ шүү. Учир нь тэр гар утсаа ашиглахдаа тийм ч сайн биш гэнэ.

Жимсний чанамалтай жигнэмэг

Элизабетийн хамгийн дуртай жигнэмэг бөгөөд өлсөх мэдрэмж төрвөл шууд л үүнийг иддэг ажээ. Энэ жигнэмэг байхгүй бол хатантан ордноос авчрахыг шаарддаг учраас туслах нь өглөө бүр тус жигнэмгийг бэлтгэн өгөхийг тогоочоос хүсдэг юм байна.

Зажилсан бохь

Түүний цүнхнээс үе үе гарч ирдэг зүйл. Хунтайж Уильям бохио хаяхыг ээжээсээ байнга хүсдэг ч тэр мартаад л цүнхэлчихдэг муу зуршилтай.

Хунтайж Жоржийн зураг

Элизабет хунтайж Жоржийн аавынхаа багын нэхмэл хантаазыг өмссөн байх үеийн зургийг биедээ байнга авч явдаг. Тэр боломж гарвал Жоржийн зургийг харж инээмсэглэдэг гэжээ.

Гар буу

Бяцхан Корги

Хатан хаан бэлгэнд авсан Корги нэртэй нохойгоо гэрт нь ганцааранг нь үлдээвэл маш их санаа зовдог учраас байнга авч явдаг.