m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.22 02:05
167
Сэтгүүл зүйн дээд шагнал Пулитцерийн эздийг тодруулжээ

 

Сэтгүүл зүйн хамгийн нэр хүндтэй дэлхийн шагнал  Пулитцерийн шагналын эздийг даваа гаригт Нью-Йорк хотноо тодруулжээ. Анх 1903 онд сэтгүүлч Жозеф Пулитцер энэхүү шагналыг санаачилсан бөгөөд 1917 оноос эхлэн жил бүр олгодог болжээ. Тус шагналыг 10000 ам.доллар дагалддаг юм байна. Шагнал гардуулах ёслолын үеэр зохион байгуулаах комиссын Марк Прайд энэ жилийн тодруулга маш хэцүү байсан учир олон дахин шүүж үзсэн хэмээн хэлсэн байна. Энэ жил 99 дэх удаагаа тодруулж буй Пулитцерийн шагналын эздээр:

1.Нийтэд зориулсан шилдэг нийтлэгчээр  Өмнөд Каролинагийн Post and Courier сонины цуврэл нийтлэл

2.Шуурхай сурвалжлагаар The Seatle Times-ын Oso mudslide цаг үеийн сурвалжлага

3.Шилдэг эрэн сурвалжлагаар New York times-ын Эрик Липтоны цуврал нийтлэлүүд,  Wall Street journal,

4.Ур чадвар сайтай нийтлэлээр  Bloomberg news-ийн Зачари Р.Мидерийн татварын талаарх цуврал,

5.Орон нутгийн мэдээгээр Rob Kuznia, Rebecca Kimitch, Frank Suraci, Daily Breeze, Torrance нарын сургуулийн орчин дахь авилгын талаар хийсэн сурвалжлага,

6.Үндэсний мэдээгээр Washington Post-ын Карол Д. Лионинг

7.Олон улсын мэдээгээр New York times-ын Эболагийн голомт дээр ажилласан ажлийн баг

8.Шилдэг бичилтээр Los Angelos Times-ын Диана Маркумын үерийн талаар бичсэн нийтлэл

9.Шилдэг тоймоор  Houston Chronicle -ын  Лиза Фалкенбергийн цуврал

10.Шилдэг шүүмжээр Los Angelos Times-ын Мери Мак Намара

11.Шилдэг Редакцийн тоймоор The Boston Globe-ын Катлин Кингсбюри,

12.Шилдэг Редакцийн шог зургаар The Buffalo News-ийн  Адам Зиглис,

13.Сурвалжлагнаы шилдэг зургаар St. Louis Post-Dispatch,

14.Шилдэг гэрэл зургаар New York Times-ын Даниел Берихулак нар тус тус шалгарсан байна.

Шилдэг зургийг эболлагийн эргэн тойронд болсон үйл явдлыг дурандаж чадсан бүтээлүүд эзэлжээ. Бид шилдэг гэрэл зургуудыг уншигч та бүхэнд хүргэх болно.