m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.22 02:19
153
Орон нутагт "School police" ажиллаж эхэллээ

Цагдаагийн байгууллагаас гаргасан судалгаагаар хүүхдийг сургуулийн ойр орчимд, сургуулиас гэр хүрэх замд нь айлган сүрдүүлж, гар утас, цүнх зэрэг үнэ бүхий эд зүйлсийг нь дээрэмдэх, булааж зугтаах гэмт хэрэг, замын хөдөлгөөний аюулгүй байдал зөрчигдөж, осол аваарт өртөх зэрэг хичээлийн жил эхэлсэнтэй холбогдуулан сургуулийн насны хүүхэд хохирогч болох нь олширдог.

Иймээс сургуулийн орчинд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүднээс Өвөрхангай дахь цагдаагийн газраас "School police" төслийг зохион байгуулан ажиллаж эхэллээ. Энэхүү төсөл нь эцэг, эхчүүд жилдээ нэг удаа хүүхдийнхээ сургуулийн орчинд эргүүл тойруул хийснээр хүүхдүүд гэмт хэрэгт өртөхгүй, хохирохгүй байх орчинг бүрдүүлэх гол ач холбогдолтой юм.

Мөн эцэг эхчүүдэд хүндрэл чирэгдэл багатай, хүүхдүүд аюулгүй орчинд байх нөхцөл бололцоог бүрдүүлж байгаа юм. Цагдаагийн албаны эргүүл, гэрэлтүүлэгтэй, камержуулсан гудамж талбай, нийтийн эзэмшлийн орчинд гэмт хэрэг, зөрчил бага гардаг шиг зохион байгуулалттай эцэг эхчүүдийн эргүүл гарснаар тухайн сургуулийн орчинд аюулгүй орчин бүрдэх юм.