m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.22 02:20
81
"Балетын үдэш" Гала концерт тоглоно

УДБЭТ-ын хамт олон дэлхийн сонгодог бүтээл П.И.Чайковский “Хунт нуур” балетыг Монголын тайзнаа тавигдсаны түүхт 40 жилийн ойг ирэх зургадугаар сард тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Хунт нуур балет нь манай дуурийн театрын тайзнаа 1975 оны зургадугаар сарын 28-ны өдөр УДБЭТ-ын зөвлөх балетмейстр Б.Жамъяндагвын дэглэлтээр тоглогдож байжээ.

“Хунт нуур” балетын алиа салбадайн дүрийг АЖ О.Ганбаатар анх удаа бүтээж байсан бөгөөд манай чадварлаг балетын гоцлоочдын нэг тэрбээр УДБЭТ-т эдүгээ гоцлол балетчинаас эхлэн дасгалжуулагч багш хүртэл 53 жил ажиллаж байгаа аж.

Иймд түүний сонгодог урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлж, “Хөдөлмөрийн алдар”-ыг нь тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд энэ сарын- 26 өдөр “Балетын үдэш” Гала концертыг тоглох гэж байна.