m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.22 02:22
139
Есөн настай тулааны урлагийн од охин

 

Есөн настай  Жесси Мак Парланд охин өнгөрсөн бямба гаригт “Авъяаслаг Британичууд” телевизийн шоунд оролцох үеэрээ шүүгчдийг алмайруулсан байна.

Есөн настай  Жесси Мак Парланд охин дэлхийн кикбоксын аварга болсон төдийгүй 117 удаагийн  тулааны урлагийн бүсний эзэн болоод байгаа ажээ.

Тулааны урлагийг гайхалтай сайн эзэмшсэн охин хэдийнээ дэлхийн кикбоксын аварга болсон төдийгүй 117 удаагийн  тулааны урлагийн бүсний эзэн болоод байгаа ажээ. Тус шоуны үеэр охины үзүүлсэн үзүүлбэрийг твиттерээр маш олон хүн хуваалцсан төдийгүй давхцсан тоогоор 8.19 сая үзэгч үзсэн байна. Охины ээж сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа охиноо гүнж болгохыг хүсч баллетаар хичээллүүлэх оролдлого хийсэн боловч охин нь огт өөр хүсэлтэй байсан тул каратегаар хичээллүүлэх болсон хэмээн ярьсан байна.