m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.22 02:30
64
Л.Энрике дээд амжилт тогтоожээ

Аваргуудын лигийн ¼ шигшээд “Пари Сен-Жермен”-ийг талбайдаа 2:0-ээр буулган авснаар Луис Энрике “Барса”-гийн түүхэнд эхний 50 тоглолтдоо хамгийн олон хожил авсан дасгалжуулагчаар тодорчээ. Тэрбээр энэ хугацаанд удирдсан багаа 42 удаа хожилд хүргэсний 25 нь Ла лигт, 9 нь Аваргуудын лигт, 8 нь Испанийн цомд байгуулсан ялалт ажээ. Удаах байрт Эленио Эррера 40, Хосеп Гвардьола 37 хожлоор бичигддэг аж. Энэ хожлын дараа Луис Энрике “Бид хагас шигшээд хүрэх эхний зорилгодоо хүрлээ. Гэвч тоглогчдын чадвар, одоогийн форм зэргийг харахад энэ нь тийм ч хангалттай үзүүлэлт биш юм. Финалд үлдэж, Европын хамгийн шилдэг хоёр багийн нэг нь болмоор байна” гэж ярьжээ.