m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.22 02:55
64
Улсын хилээс нэг км зайд түймэр ахин тулж ирлээ

Хилийн хэсгээр гарч буй түймэр зарим хэсгээрээ намжсан байдалтай байгаа бол өнөөдрийн байдлаар зарим хэсгээр түймэр ассан хэвээр байна.

Дорнод аймгийн Хилийн 0132 дугаар ангийн Хар нуурын хилийн заставын хариуцсан хэсгээр БНХАУ-ын талаас түймэр орж ирснийг хилчид Онцгой байдлын алба хаагчидтай хамтран унтраасан боловч 21-ний оройн 20.50 цагт ахин түймэр орж ирсэн байна. Түймэр одоогийн байдлаар тус отрядын Зоргон, Тарган-Ухаагийн заставын хэсгээр тархан асч байгааг хилчид унтраахаар ажиллаж байгаа юм. Мөн Дорнод аймгийн Хилийн 0275 дугаар отрядын Ульханы хэсэг Царамын хөндий гэх газраар нутгийн гүн тийш тархсан түймрийг цурманд оруулсан, Ямлахын заставын хэсгээр ОХУ-ын талаас орж ирсэн түймрийг унтрааж цурамд оруулаад байгаа юм.
Одоогоор Завханы Хилийн 0277 дугаар ангийн Буга согоотын хэсгээр ОХУ-ын талаас хилээс нэг км-ийн зайд түймэр тулж ирсэн байдалтай байна. Түймрийг унтраахаар отрядын даргаар удирдуулсан бүлэг ажиллаж байна.