m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.22 03:06
125
Моуриньо залуу тоглогчдод боломж олгоно

Английн хөлбөмбөгийн холбоо нэг багт байх гадаад тоглогчдын хязгаар тогтоох дүрэм дээр ярилцаж байгаа юм. Учир нь “Гурван арслангууд”-ын том тэмцээнд үзүүлж байгаа муу амжилтаас болж ийм шийдвэр гаргахад хүрч байгаа юм.

Хэрвээ энэ дүрэм хэрэгжиж эхэлвэл лигийн ихэнх багуудад халгаатай шийдвэр гэж болно. Учир нь “Цэнхрүүд”-ийн гараанд Ж.Терри, Г.Кэхилл хоёр л Английн иргэншилтэй юм. Саяхан болж өнгөрсөн Европын залуучуудын Аваргуудын лигт  “Челси” хол тасархай түрүүлсэний дараа дасгалжуулагч Моуриньо: Би эдгээр залуу тоглогчдоос бүгдийг нь авах боломж байхгүй. Гэхдээ гурав эсвэл дөрвөн тоглогч авж болох юм гэжээ. Тэгвэл энэ улиралд залуучуудын багаас Английн харьяат Лофтус-Чик, Браун, Соланке нар энэ улиралд шилдэг тоглолтыг үзүүлж байгаа юм.

 

Челси ирэх улиралд залуу тоглогчдод боломж олгоно