m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.22 03:28
52
Олон үйлдэл холбогдогчтой хэргийг шүүхээр шийдвэрлэлээ

Сэлэнгэ аймгийн харьяат Э.Эрболд, З.Соёл-Эрдэнэ, Б.Мөнхбаясгалан, Э.Билэгт, М.Бямба, Э.Эрдэнэпүрэв, Б.Тайванжаргал, Б.Тамир,  Э.Төгөлдөр, Г.Батбаатар нар нь 2013 оны тавдугаар сараас 2014 оны долдугаар сарыг хүртэлх хугацаанд бусдын эд хөрөнгийг хулгайлах, санаатайгаар устгаж гэмтээх, арван зургаан насанд хүрээгүй этгээдтэй хурьцал үйлдэх, насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулах, бусдын хөрөнгийг бүлэглэн дээрэмдэх  гэмт хэргүүдийг үйлдсэн нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон байна.

Энэ хэрэгт Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн Хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 Насанд хүрээгүй иргэнийг гэмт хэрэгт татан оролцуулах, 122 дугаар зүйлийн 122.1 Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй хурьцал үйлдэх, 145 дугаар зүйлийн 145.2 Бусдын эд хөрөнгийг бүлэглэн хулгайлах, 147 дугаар зүйлийн 147.2 Бусдын эд хөрөнгийг бүлэглэн дээрэмдэх, 153 дугаар зүйлийн 153.1 Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж гэмтээх /-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг Сум дундын 20 дугаар шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүх  хэргийг  хянан хэлэлцээд Э.Эрболдод 3.5, М.Бямбад 5.1, Э.Эрдэнпүрэвт нэг, Б.Мөнхбаясгалан, Э.Билэгт, З.Соёл-Эрдэнэ нарт 2-3 жилийн ял, Г.Батбаатарт зургаан сарын хугацаатай баривчлах ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг Эрүүгийн Хуулийн 62 дугаар зүйлийг баримтлан нэг жилийн хугацаагаар хойшлуулж, Б.Тайванжаргал, Б.Тамир,  Э.Төгөлдөр нарт ял шийтгэл оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр тус тус шийдвэрлэжээ.