m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.22 04:41
163
Япон галт тэрэг хурдны дээд амжилтыг эвдлээ

д

Японы хурдан галт тэрэг дууны хурдаар явж, таны хүссэн газар асар хурдтайгаар хүргэдэг гэдгээрээ алдартай. Тэгвэл Японы төмөр замын удирдлагын газраас бүтээсэн галт тэрэг өмнөх дэлхийн дээд амжилтыг эвдэж 603 км цаг хүртэл хурдалсан талаар Ройтерс агентлаг уламжилж байна. Өмнө нь Францын V-150 галт тэрэг 574 км цаг хурдалж дээд амжилт эвдээд байсан бол ийнхүү Япончууд тус амжилтыг шинэчилж чаджээ. Япончууд тус галт тэргийг 2027 оноос эхлэн хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд “Маглев” гэж нэрлэсэн байна. Түүнчлэн зам харилцааны салбарт томоохон түлхэц болсон энэхүү хурдны галт тэрэгний төсөлд 61 тэрбум америк доллар төсөвлөжээ.