m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.22 04:48
48
Илүүдэл жинтэй моделиуд улам эрэлттэй болсоор байна

Английн алдарт “Bridge model” агентлаг илүүдэл жинтэй моделиудын тэмцээн зохион байгуулж тэргүүн байрт шалгарсан гурван бүсгүйг өөрийн агентлагт ажиллуулан, дотуур хувцасны модель болгоно гэдгээ зарлажээ. Ингэж зар тавьсан даруйд тэмцээнд оролцох хүсэлт 1000 орчим  ирсэнээс 100 эмэгтэйг сонгож титмийн эзнийг шалгаруулсан байна.

Тус тэмцээний ялагчаар 21 настай София Адамс гэдэг 85 кг жинтэй бүсгүй тодорсон бөгөөд түүний дотуур хувцасны хэмжээ нь “D” буюу хамгийн том юм байна.   София тэмцээнд түрүүлснийхээ дараа хэлсэн үгэндээ: Би өөрийнхөө биеийн жин галбирт хэзээ ч сэтгэл хангалуун байж үзээгүй. Байнга л турах талаар бодож элдвийн дасгал хийж, дэглэм барин өөрийгөө зовоодог байлаа.

Гэхдээ одоо бол би илүүдэл жинтэй олон олон эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон учраас дэлхий дахинд байгаа жингийн илүүдэлтэй бүсгүйчүүдэд та бүхний бие цогцос цор ганц, давтагдашгүй бүтээл гэдгийг түгээхийг хүсч байна. Бид хоол идэх дуршилгүйгээсээ болж анорекси өвчин тусч, түүндээ шаналахыг хүсэхгүй байна шүү дээ гэжээ.