m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.22 04:51
109
Аврагчдад хүндэтгэл үзүүллээ

Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Мөнххаан, Сүхбаатар, Баруун-Урт сумдын нутагт гарсан хээрийн түймрийг унтраан голомтод ажилласан Онцгой байдлын аврагч, албан хаагчид, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, байгууллага хамт олонд аймгийн ИТХ, Засаг дарга, Тамгын газраас нийт Сүхбаатарчуудаа төлөөлөн талархал илэрхийлж хүндэтгэл үзүүлэн, дурсгалын зүйл хадгалууллаа.