m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.22 04:55
369
Сахалны талаарх 15 хачирхалтай баримт

Сахлыг хусах тусам улам хурдан ургадаг гэдэг бол зүгээр л цуурхал

Сахалтай эрчүүд сахалгүй эрчүүдийг бодвол 38 хувиар илүү харамч, 36 хувиар бага халамж анхаарал тавьдаг мөн 51 хувь буюу сахалтай эрчүүдийн хагас нь баяр баясал нүүрэндээ тодруулах нь бага байдаг гэж судалгаагаар тогтоогджээ.

Нүүрний үс зундаа бусад хэсгийн үснээсээ илүү хурдан ургадаг.

Эрчүүд өөртөө өөрчлөлт хийхийг хүсэх үедээ сахал тавьдаг.

Эмэгтэйчүүд сахалгүй эртэй хамт байхдаа илүү тайван байж, аюулгүй байдлыг мэдэрч чаддаг.

Эрчүүд сахал намайг гадны эрсдлээс хамгаална гэж боддог.

Форбсын жагсаалтад байдаг дэлхийн хамгийн баян 100 эрийн 98 нь сахлаа мөлчийтөл хусдаг хүмүүс байжээ.

АНУ дахь эрчүүдийн 33 хувь нь сахалтай бол дэлхийн бүх эрчүүдийн 50 хувь нь их бага хэмжээгээр сахал ургуулдаг.

Сексийн харилцаанд орохгүй байгаа үед эрчүүдийн сахал нь маш хурдан ургадаг

Дундад зүүний үед эрэгтэй хүний сахланд хүрэх нь хамгийн том доромжлол гэж үздэг байжээ.

Эмэгтэйчүүдийн хувьд сахалтай эрчүүд сахалгүйгээ бодвол наснаасаа арай хөгшин, бусдад хүндлэгддэг, хүчирхэг харагддаж аж.

Эмэгтэйчүүдийн 70 хувь нь эрчүүдийг бавайсан сахалтай байхаас илүү цэвэрхэн засалттай сахлыг анзаардаг гэнэ.

Дундаж эрэгтэй хүн амьдралынхаа 3350 цагийг буюу 4,5 сарыг сахлаа хусахад зарцуулдаг.

Дэлхийн хамгийн урт сахалтай хүний сахал нь 5,3 метр байжээ. Тэрээр Норвеги хүн байсан байна.

Хэрвээ та тоосны харшилтай бол сахал хамгийн сайн шүүлтүүр болох бөгөөд та харшлаас санаа зовохгүй байж болох юм байна.