m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.22 05:12
273
Эмэгтэй хүн бол судлаа олсон бар

Америкийн үзэсгэлэнт загвар өмсөгч Криси Тэйген олон сая эмэгтэйчүүдэд урам өгч, сэтгэлийг нь сэргээсэн зураг өөрийнхөө инстаграмд нийтлэсэн нь өдгөө “Stretch wave” буюу язралтын давалгаа болон өргөжөөд байна. Крисиг дуучин Жон Лэжендийн гэргий гэдгээр нь хүмүүс мэдэх билээ. Тэрээр өөрийнхөө язарсан гуяны зургаа цахим хуудастаа оруулан

“Эмэгтэйчүүд бид бол судлаа олсон барс” бид өөрсдийн үргэлжлэлийг хэвлийдээ ургуулан ертөнцийг бүтээсэн учраас бурхнаас илгээсэн тэмдэг нь биднийг улам төгс болгодог гэж бичсэн байжээ.

Крисигийн энэ зураг нь нийтлэгдсэн даруйдаа цахим ертөнцийг шуугиулж эхэлсэн бөгөөд мянга мянган ээжүүд жирэмслэлтээс болж бий болсон язралтаа нуух биш харин ч ил дэлгэх болсон байна. Түүнчлэн уран сайхны фото студид хүртэл биеийн язралттай хэсгийг тодотгон зураг авахуулах хэрэглэгчдийн захиалга илт нэмэгджээ. Энэхүү давалгаа нь жирэмслэлтээс болж арьс нь сунаж язран, ингэж гоо сайхнаа алдсандаа сэтгэл дундуур явдаг олон сая ээжүүдэд маш их урам өгсөн юм.