m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.22 05:21
142
“Гурван найз: Яасан байх нь уу?” нээлтээ хийнэ

Бүтэн нэг жилийн турш үзэгчдийн дунд өндөр хүлээлтийг үүсгэж байсан “Гурван найз”-ын адал явдал маргаашнаас үргэлжлэх гэж байна. Энэ бол “Кистоун” филмьс, “Эмоци” продакшны бүтээл “Гурван найз: Яасан байх нь уу?” бүрэн хэмжээний уран сайхны кино юм.

Хар багаасаа найзалж, хэн хэнийхээ төлөө гэж ирсэн ухаалаг Төгөлдөр, бүтэлгүй Санчир, хүүхэмсэг Цэрэндалай гурав энэ удаад нөхөрлөлийнхөө 22 жилийн ойг дурсамжтай, бас сургамжтай өнгөрүүлэх юм байна. Энэхүү уран сайхны кинонд манай гол дүрийн гурав дээр жүжигчин Б.Баатархүүгийн бүтээсэн “Баян” Барсаа болон А.Туяагийн бүтээсэн найз бүсгүйн дүр нэмэгдэж байгаа юм.

Киноны нээлт өнөөдөр “Тэнгис” “Өргөө-1” кино театрт болно. “Гурван найз”-ыг шимтэн үздэг үзэгчдэд барих ковер тоглолт, бөмбөрийн үзүүлбэр, чопперчдын сүрлэг цуваа, киноны дууг амилуулсан уран бүтээлчдийн тоглолт, гэрлийн үзүүлбэр зэрэг олон арга хэмжээ нээлтийн үеэр болно.