m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.22 05:42
84
Монгол ур чадварыг дэлхийд гайхуулах суралцагчдад шагнал гардуулав

Хөдөлмөрийн яамнаас зохиож буй “Монгол ур чадвар 2014” тэмцээн өнгөрсөн оноос гурван үе шаттай хэрэгжсэн билээ. Тэмцээний зорилго нь мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудын чадавхи, сургалтын орчныг сайжруулах, багшийн ур чадварыг дээшлүүлэх, монгол хүний ур чадварыг дэлхийд өрсөлдүүлэх юм. Манай улс  Дэлхийн ур чадварын олон улсын байгууллагад 69 дэх гишүүнээр элссэн байдаг. Дээрх байгууллагаас жил бүр “Дэлхийн ур чадвар” тэмцээнийг зохион байгуулдаг бөгөөд манай улсаас есөн шилдэг суралцагч нар өрсөлдөхөөр болсон байна. Өнөөдөр тэднийг Хөдөлмөрийн сайд С.Чинзориг баяр хүргэж, өргөмжлөл гардуулсан бөгөөд хоёрдугаар байр эзэлсэн суралцагч нарт 1.5 сая төгрөгийн тоног төхөөрөмж авах эрх бэлэглэв.

“Дэлхийн ур чадвар” тэмцээнийг зохион байгуулдаг бөгөөд манай улсаас есөн шилдэг суралцагч нар өрсөлдөхөөр болсон

Энэ үеэр Хөдөлмөрийн сайд мэргэжлийн боловсрол, сургалтын  байгууллагуудын багш суралцагч нартай уулзсан юм. Тэрбээр мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвүүдийг төрөлжүүлэхээр болсон талаар хэлж,  төгсөгч хөтөлбөр хэрэгжүүлэн тоног төхөөрөмж худалдан авахад зээл олгохоор болсон талаараа дуулгав.

Ингээд Бразил улсад зохиогдох “Дэлхийн ур чадвар” тэмцээнд 1433 суралцагч өрсөлдөх бөгөөд монголоос оролцох суралцагч нарын сэтгэгдлийг сонслоо.

Дэлхийн ур чадвар тэмцээнд оролцох гишүүд

Дархан-Уул аймгийн Уул уурхайн политехник коллежийн суралцагч П.Галбадрах

-Монголын 20 сургуулийн хүүхдүүдтэй өрсөлдөж, дэлхийн ур чадварын тэмцээнд цахилгааны мэргэжлээр өрсөлдөхөөр болсон доо баяртай байна. БНСУ-д явж бэлтгэл хангасан бөгөөд тэмцээн гурван өдрийн турш 20 цагийн турш болдог гэсэн. Гэрэлтүүлэгийн схем, хөдөлгүүр конвер холболт зэргээр өрсөлдөнө. Цахилгааны мэргэжлээр 41 улсын суралцагч нартай өрсөлдөнө.  

 

 

 

 

Үйлдвэр урлал политехникийн коллежийн үсчин мэргэжлийн нэгдүгээр курсийн оюутан Б.Ундармаа

-Үсчин, гоо сайхан, тогооч гурвын хувьд БНСУ-руу мэргэжил дээшлүүлэхээр яваагүй. Учир нь монголдоо бэлтгэх чадвартай гэх утгаараа монголд бэлтгэлээ хангасан. Үсчин мэргэжлийн төрөлд 7-8 үе шаттай тэмцээн болох бөгөөд 2-3 ажилбар гүйцэтгэнэ.  70 гаруй орны хүүхдүүдтэй өрсөлдөнө.

 

 

 

 

 

 

 

 

Техник технологийн дээд сургуулийн гагнуурын багш С.Баяраа

-Гагнуурын мэргэжлээр Ганцоож хүүхдийг бэлтгэн оролцуулж байна. Дэлхийн хэмжээний тэмцээнд оролцохын тулд нэлээд их бэлдсэн. Тогтоосон даалгаварыг үе шаттайгаар гүйцэтгэнэ. Тодорхой хэмжээнд амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна.