m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.22 06:52
71
З.Хара шигшээдээ тусалж чадахгүй

Словакийн хоккейн шигшээ болон “Бостон Брюинз” багийн хамгаалагч Здено Хара удахгүй Чехэд болох ДАШТ-д оролцож чадахааргүй болжээ. Өдгөө 38 настай тоглогч зүүн хөлийн шилбэндээ гэмтэл авчээ. Хэдийгээр заавал мэс засал хийх шаардлагагүй ч дөрвөн долоо хоног орчим амарч, гам барих шаардлагатай байааг гэнэ. Тэрбээр NHL-ийн энэ улирлын 63 тоглолтод оролцохдоо 20 оноо (8 шайб + 12 дамжуулалт) авсан юм. ДАШТ-ий тавдугаар сарын 1-17-нд Чехийн Прага, Острава хотуудад болох юм.