m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.22 06:55
174
Дэлхийн шилдэг гэрэл зургийн наадамд тунаж үлдсэн 18 зураг

“Sony World Photography”-2015 буюу  дэлхийн шилдэг гэрэл зургийн наадмын шувтаргын шатанд тунаж үлдсэн 18 гэрэл зургийг та бүхэндээ танилцуулж байна. Тус наадамд 171 орны гэрэл зурагчид 173 мянган зураг илгээсэн бөгөөд маргааш ялагч нь тодрох юм байна. 

Сибирийн Ямалд -40 градусын хүйтэнд тоглож буй хүү. "Тундрт" - Simon Morris 

Японы Токио хотод бэлтгэлээ хийж буй Мэргэжлийн сумогийн 18 настай хүү. Мэрэжлийн сумогийн их аварга Хакухогийн дэвжээний бөх хэмээн гэрэл зурагчин онцолжээ. "Хөлс, цус" -  Marcin Kloce

Хүүхдийн хөгжөөнт уралдааны үеэр, "Баялаг" -  Christine Kapuschinsky Johnson

Өглөөний наранд бургасны мөчир дээр суух гурван мэлхий. "Мэлхийний түүх" - Harfian Herdi

Ираны Гилан хотын малчин. "Хөгшин хоньчин" - Saeed Barikani

Индонезийн Бромо хот. "Мөргөл" -  Muhammad Berkati 

Сингапурын усан гимнастикийн тамирчид. "Усан доорх чимэг" - Jonathan Yeap 

3000 метрийн өндрөөс авсан "Цэнхэр дэвжээ" зураг - Simon Butterworth

Энэтхэгийн Бенгал мужид 5, 12 настай эгч дүүс төрөлхийн хараагүй учраас хараа оруулах хагалгаанд орсон байна. Хагалгаа амжилттай болсон бөгөөд тэд эмчилгээний үр дүнг харахаар нугад ирээд хорвоог харсандаа баярлаж байгаа нь. "Анхны харц" - Brent Stirton

Польшийн 12 настай гимнастикийн тамирчин. "Толгойгүй" - Adrian Jaszczak

"Сондгой" - Ramil Gilvanov

Өмнөд Австралид хотон шувуу хамгаалах байгууллагынхан хотон хооллох ажиллагаа тогтмол явуулдаг. Хоолоо хүлээж буй хотон, цахлай шувууд. "Хүлээлт" - Melissa Little. 

Өмнөд Солонгосын усан парк. "Everland" - Julia Fullerton

Германы Сприй гол түүхэндээ анх удаа хөлдөж, мөсөн бүрхүүл тогтсоны дараа иргэд зугаацаж байгаа нь. "Мөсөн Берлин" - Alexander Klebe

Афар Данкилийн цөлд 150 км замыг 2000 жилийн настай жимээр, целсийн 45 градуст ажралгүй таваар зөөх тэмээн сүрэг. Энэ л жимээр 2000 жил таваар зөөжээ. "Ухамсар" - Tarek Touma

Украины бослого, эмх замбараагүй байдлын зураг. "Мөхөл" - Vladyslav Musiienko

Ганга мөрнөө ширгээхгүйн тулд тэнгэрээс аврал эрэх сүсэгтнүүд. "Ганга мөрний үхэл" - Giulio di Sturco 

Канад Арчисын үндэсний парк "Оддын театр" - Krishan Bansal.