m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.22 07:04
80
“Аниргүй нулимсыг хайрлахуй” мюзиклийн нээлт боллоо

АНУ-ын Лос-Анжелес хотын “Шрайн Аудиториум” театрт тавигдсан “Аниргүй нулимсыг хайрлахуй” дэлхийн шилдэг мюзиклийн Монгол дахь албан ёсны нээлт Төрийн ордны их танхимд өнөөдөр боллоо.  Энэ үеэр "Байгаль орчны баатарлаг үйлстэн"-ээр УИХ-ын гишүүн С.Оюуныг тодрууллаа.

Уг мюзиклийг Гриммийн 15, Оскарын гурав, Тонигийн гурав, Эммигийн гурван удаагийн шагналтнууд, нийтдээ 16 орны урлагийн одод, хөгжмийн зохиолч, найруулагчид хамтран бүтээсэн бөгөөд хүн хүнээ хайрлах, хүн бүрийн дотоодод байдаг ариун нандин чанарыг эрэлхийлсэн гүн агуулгатай аж.

Мөн энэ өдөр тус мюзиклийн монгол хэлээр орчуулагдсан номын нээлт, үнэт эдлэлийн үзэсгэлэн, веган буюу ургамлан хоолны хүлээн авалт зэрэг цогц арга хэмжээ зохион байгуулагдлаа.