m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.22 07:26
50
Сэлэнгэ аймгийн хэмжээнд бут бутлаг ургамал тариална

Өнгөрсөн онд Сэлэнгэ аймаг хот суурин газрынхаа ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчны тохижилтыг  сайжруулах зорилгоор “Ногоон Сэлэнгэ” хөдөлгөөнийг анх удаа аймгийнхаа 17 сум, найман тосгонд өрнүүлсэн юм. Тус хөдөлгөөнд сургууль, цэцэрлэгүүд идэвхи санаачилгатай, хичээл зүтгэлтэй оролцож, аймгийн хэмжээнд 24000 мкв талбайг зүлэгжүүлж, 5000 гаруй бут, сөөгний суулгац тарьж, 6700 мкв талбайг хашаажуулсан билээ. 

Энэ жил өнгөрсөн жил явуулсан үйл ажиллагаан дээрээ тулгуурлаад аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг ажилдаа ороод байна. Энэ жилийн хувьд юуны өмнө бүх сумд, орон нутгийн гурван хот, аймгийн төв дээрээ цэцэрлэгжүүлэх ажил үргэлжлэх ажээ. 

Сэлэнгэ аймгийн хэмжээнд бутлаг ургамал тариалах ажил энэ жилийн “Ногоон Сэлэнгэ” хөдөлгөөний гол цөм болж өрнөнө

 Аймгийн хэмжээнд бут бутлаг ургамал тариалахаар шийдвэрлэжээ. Бутлаг ургамлаа тариад тордох юм бол нэг талаас ногоон байгуууламж болох, нөгөө талаас бусад ургамлаа хамгаалах, мөн хашаа ч болох боломжтой гэнэ. Сэлэнгэ аймгийн хэмжээнд бутлаг ургамал тариалах ажил энэ жилийн “Ногоон Сэлэнгэ” хөдөлгөөний гол цөм болж өрнөнө.