m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.22 07:37
511
Өргөст хэмхтэй тураах шөл

Урин хавар шувтарч зуны таатай өдрүүд хаяанд ирлээ. Бүсгүйчүүдийн хувьд гадсан өсгийтөө углан, ганган даашинзныхаа хормойг дэрвүүлэн алхах өдрүүд юу юугүй ойртоод байдаг. Гэтэл та илүүдэл жиндээ санаа зовинож байна уу? Тэгвэл та барууны мэргэжилтнүүдийн зөвлөдөг өргөст хэмхтэй тураах зутан шөлийг туршаад үзээрэй. Долоо хоногийн дараа гэхэд л үр дүнгээ өгөх болно шүү. Өргөст хэмх нь А, С витаминаар баялаг, шүлтлэг чанартай усархаг ногоо учраас  нүүрний арьсыг өнгөлөг чийглэг болгохоос гадна шингэн хөөж цусан дахь холестериныг бууруулах давуу талтай юм. Түүнчлэн энэ төрлийн зутан шөлийг чихрийн шижин өвчтэй хүмүүст өгөхөд сайн байдаг. 

Орц 

- хагас цайны халбага давс 

- 20 гр гааны навч буюу Мохито, байхгүй бол нэг цайны халбага цагаан гаа 

- 100 гр сүү 

- 2 ширхэг арилгаж хэрчсэн өргөст хэмх 

- өөрийн идэх хэмжээгээр перец хийж болно 

- 1 жижиг хумс нухсан сармис

- нэг хоолны халбага винегар буюу алимны цуу 

- 2-3 ширхэг мөс

Бэлтгэх арга 

Өргөст хэмх, сармис, сүү, гааны навч, винегар, мөсөө бүгдийг нь хамт миксэрдэнэ. Дээрээс нь давс перец нэмээд аягалж, хэрчим өргөст хэмх, гааны навчаар чимэглэнэ. Хүсвэл бүлээстэл нь халааж болно. Эхэндээ таньд амтгүй мэт санагдах ч идэх тусмаа дурлуулдаг зутан шөл гэнэ шүү. Ингэж бэлтгэсэн зутангаа өдөрт 2 удаа идвэл та 7 хоног 1-1,5 кг хасах бүрэн боломжтой юм байна. Хажуугаар нь ус, ногоон цай сайж ууж хэвшээрэй.