m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.22 07:45
813
“Хөгжлийн төлөө хамтдаа” шилдэг илтгэлийн уралдаан зарлав

“Шинэ цагийн удирдлагын академи”-ас “Хөгжлийн төлөө хамтдаа” шилдэг илтгэлийн уралдаан зарлав.

Монгол хүний оюуны чадвахийг дэмжих хүрээнд зохион байгуулагдаж буй тус уралдааны эхний шатны шалгаруулалт ирэх сарын 20-нд болох бөгөөд 10 шилдэг илтгэлийг сонгох юм байна. Ингээд эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж шилдгийн шилдэг дөрвөн илтгэлийг шалгаруулж, байр эзлүүлэх ажээ.  

“Хөгжлийн төлөө хамтдаа” шилдэг илтгэлийн уралдаанд оролцох илтгэлүүд нь   хүний хөгжил, эдийн засгийн хөгжил, төрийн удирдлагын хөгжил гэсэн сэдэвтэй байх бөгөөд материалыг хэвлэмэл болон файл хэлбэрээр ирэх сарын 20 хүртэл хүлээн авах юм байна.  

Уралдааны удирдамжийг хүргэе.