m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.22 08:13
70
"Дорнод фронтод бүгдийг ялалтын төлөө" сэдэвт үзэсгэлэн нээлтээ хийлээ

Аугаа их Эх орны ялалтын 70 жилийн ойд зориулсан "Дорнод фронтод бүгдийг ялалтын төлөө" сэдэвт үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. Уг үзэсгэлэнг Архивын ерөнхий газар, Монголын үндэсний түүхийн музей, Монгол Цэргийн музей хамтран зохион байгуулж байгаа аж. 

Үзэсгэлэн өнөөдрөөс ирэх сарын 22-ны өдөр хүртэл үргэлжлэх юм. Дайны хүнд цаг үед Зөвлөлт Холбоот улсад Монгол улсаас үзүүлж байсан хандив тусламжийг архивын баримт бичиг, баримтат кино, гэрэл зураг зэрэг 100 гаруй үзмэр тавигджээ.

Архивын ерөнхий газрын дэд дарга

Архивын ерөнхий газар, Монголын үндэсний түүхийн музей, Монгол Цэргийн музей хамтран өнөөдрийг үзэсгэлэнг зохион байгуулж байна. Архивын салбарт хамтран ажиллах Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын ээлжит 21 дүгээр хуралдаан энэ сарын 22-24-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Олон ажил хийгдэж буй ажлуудын нэг нь өнөөдрийн үзэсгэлэнгийн нээлт юм. 

 

 

ОХУ-ын Холбооны архивын агентлагийн орлогч дарга В.П.Трассов 

ЗХУ болон Монгол Улс үргэлж найрсаг холбоотой хөршүүд байсаар ирсэн. Дэлхийн хоёрдугаар дайн хүн төрөлхтний түүхэнд хамгийн чухал үйл явдал болж үлдсэн. Энэ дайнд ялалт байгуулахад олон орон тусласан ч Монголын ард түмэн бидэнд маш их сэтгэл санааны болоод, эд материалын тусламж үзүүлсэн. Бидэнд тусламж ирээгүй байсан бол дайнд бид олон хүнээ алдаж, илүү хохирол амсах байсан. Эх орны ялалтын түүх бүдгэрч байгаа хэдий ч архивын байгууллага түүхийн үнэн бодит байдлыг найдвартай хамгаалж үлдэх ёстой.