m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.22 14:02
730
Пицца хийх арга

Орц:

  • Гурил – 200 грамм
  • Исгэгс – 10 грамм
  • Өндөг – 1 ширхэг
  • Давс – 3 грамм
  • Бяслаг – 100 грамм
  • Чидун жимс олив – 20 грамм
  • Улаан лооль – 2 ширхэг
  • Сонгино – 1 ширхэг /жижиг/

Хийх арга:

Гуриландаа өндөг, исгэгч, давс хийж холиод бүлээн усаар шингэвтэр зуурна. Зуурсан гурилаа тарааж тавиад бяслагаа дээр нь жигд үрж, цацна. Сонгино, гахайн утсан мах, улаан лооль, чидун жимс болон хүссэн зүйлээ адил хэлбэртэй хэрчээд тавиарай. Харин үүнийнхээ дээр үлдсэн бяслагаа дахин цацах хэрэгтэй. Ингээд шарах шүүгээгээ 180 градус хүртэл халаагаад 20-25 минут шарахад пицца бэлэн болно.

Хийх хугацаа: 20-25 минут

Эх сурвалж: Chef.mn