m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.22 14:13
37
Хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байна

Монголын хөрөнгийн биржийн мэдээлснээр дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын арилжаанд оролцох идэвхийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 20 дахин нэмэгдэж, 111.7 тэрбум төгрөгт хүрч эрс нэмэгдсэн байна.

Үүний гол шалтгаан нь Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржээр дахин арилжаалсан явдал гэж шинжээчид үзжээ. Мөн түүнчлэн тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг өнгөрсөн нэгдүгээр сард эхлүүлж, итгэмжлэгдсэн дилерийн тогтолцоог нэвтрүүлснээр үнэт цаасны хөрвөх чадвар нэмэгдэж, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байгаа юм байна.

Хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байна