m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.23 00:03
79
Снукерийн дэлхийн аваргаар хэн тодрох вэ?

Өнгөрөгч бямба гаригт Английн Шеффилд хотноо снукер бильярдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлсэн билээ. Ингээд тус тэмцээнд түрүүлэх магадлал бусдаасаа өндөр гурван тамирчныг танилцуулъя.

Ронни О'Салливан

Мэдээж дэлхийн таван удаагийн аварга Ронни О'Салливан гол фаворитаар нэрлэгдэж байна. Тэрбээр эхний тоглолтоо дөрөвдүгээр сарын 21-нд хийх юм. Эргэлзээ байхгүй британи эр түрүүлэх хамгийн боломжит тамирчнаар нэрлэгдэж байгаа бөгөөд хэрэв зургаа дахиа түрүүлбэл домогт Стивен Хендригийн амжилтыг эвдэх юм. Тэрбээр “The Guardian”-д өгсөн ярилцлагадаа "Жил ирэх тусам ширээнээс холдох цаг ойртсоор байгааг мэдэрч байна" хэмээн насандаа санаа зовниж байгаа талаар ярьсан байдаг. Энэ улиралд Ронни “Champion's champion” болон Их Британийн АШТ-д түрүүлээд байгаа. Бооцооны төвүүд түүний түрүүлэх боломжийг 2/1 гэжээ.

 

 

Жадд Трамп

Хоёр дахь гол өрсөлдөгч бол энэ улиралд Роннитой гурван удаа финалдаад байгаа төрөлхийн авьяастай гэгдэх Жадд Трамп. Энэ нь түүний амжилт тогтворжсоныг харуулж байна. Түүний эерэг талын дүрээр анхаарлын төвд байх дуртай зан чанар нь аварга болоход нөлөөлж магадгүй хэмээсэн байна. Түүнээс гадна сүүлийн дөрвөн жилд гурвантаа хагас шигшээд шалгарсан нь туршлага хуримтлуулж, дэлхийн аварга болох замаа засч байгаа гэлтэй. Снукер сонирхогчид түүнийг дараагийн дэлхийн аварга болох хүн гэж тодорхойлдог бөгөөд харин “Хэзээ вэ” гэдэг л асуулт үлдэж байгаа юм. Түүний түрүүлэх боломжийг 6/1 гэж дүгнэжээ.

 

Нил Робертсон

Таван жилийн өмнө хүртсэн дэлхийн аварга цол нь түүнийг сэтгэлзүйн хувьд хамгаалах болно гэжээ. Робертсон оны эхэнд болсон “Мастерс” тэмцээнд Али Картер, Ронни О'Салливан нарыг хоёуланг нь 6:1-ээр хожиж, олныг гайхшруулсан бөгөөд аваргын төлөөх тоглолтод өрсөлдөгчдөө даруухан ялж финалд хүрсэн Шон Мерфид хожигдсон юм. Мөн PTC Gdynia Open-нд түрүүлснээс хойш ДАШТ-д бэлтгэн хоёр ч тэмцээнийг алгасч, сүүлд Хятадын нээлттэй тэмцээнээс эрт мултарчээ. Букмекерүүдээс авсан үнэлгээ 5/1.


Бусад тамирчдаас "чимээгүй алуурчин" хочит Шон Мёрфи 10/1, Стивен Магуайр 33/1, Барри Хокинс 40/1, Дин Зюньхуэй 12/1 гэсэн үнэлгээтэй байна. Эдгээр тамирчдаас л дэлхийн аварга болно гэж таамаглавал нэг их зөрөхгүй болов уу.