m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.23 02:58
40
Д.Култхард: Хэмилтон улам сайжирч байна

“Формула 1”-ийн шилдэг уралдаанчдын нэг асан, өдгөө BBC-гийн спортын тоймчоор ажиллаж буй Дэвид Култхард “Мерседес”-ийн нисэгч Льюис Хэмилтоныг улам сайжирч байна хэмээн дүгнэжээ.

“Өнгөрсөн жил дэлхийн аварга болсон ч Льюис өвлийн сорилт уралдаануудад тааруухан амжилт үзүүлснийг хэвлэлүүд хувийн амьдрал нь бүтэлгүйтэж, Николь Шерзингерээс салсантай холбон тайлбарлаж байсан. Гэвч тэр Мельбурны гараанд өөрийн амбицаа хангалттай нотлон харуулсан гэж бодож байна. Ялангуяа Бахрейны гран-прид түрүүлснийх нь дараа бид урьдын аз жаргалтай, тайван, өөртөө итгэлтэй Хэмилтоныг харах боллоо. Тэр уралдаанаас уралдаанд сайжирсаар байна. Заримдаа энэ бүхэн надад яг л Мика Хаккиненыг санагдуулдаг юм. Тэр хэвлэлээр хэчнээн өөрийнх нь тухай шуугиж байсан ч уралдаандаа л анхаарлаа хандуулж чаддаг нисэгч байсан. Өмнөх аваргуудын алдаа, онооноос өөрт хэрэгтэйгээ авч чадах юм бол “Формула”-д Хэмилтоны өмнө гишгэх хүн үгүй болно” гэж тэрбээр BBC-д өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.