m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.23 03:03
51
Амжилт нь ахиж буй ахмад теннисчин

Чансаагаараа дэлхийд №53-д бичигддэг, 34 настай Виктор Эстрелла хэмээх Доминиканы теннисчин Барселонад болж буй тэмцээний хоёрдугаар тойрогт Марин Чиличийг 6:4, 6:4-өөр хожжээ. Ийнхүү тэрбээр түүхэндээ анх удаа ТОП 10 зэрэглэлийн тамирчныг буулган авсан байна. “Дэлхийд эхний аравт бичигддэг тамирчныг, тэр тусмаа Мариныг ялна гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг. Чилич өнгөрсөн жил үнэхээр гайхалтай формтой байсан шүү дээ. Эндхийн талбай, уур амьсгал, хөгжөөн дэмжигчид гээд бүх зүйл нь надад таалагдаж байна” хэмээн тэрбээр ATP-гийн албан ёсны сайтад өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.

Дашрамд сонирхуулахад Эстрелла хоёрдугаар сард Эквадорт болсон тэмцээнд аваргалж, ATP-гийн тэмцээнээс анхны түрүүгээ авчээ.