m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.23 03:09
58
Чичарито багаа хагас шигшээд авчрав

2014 оны шигшээ тоглолтод С.Рамосын гоол ороход “Реал”-ынхан хичнээн их баярласан билээ. Яг түүн шиг өчигдөр бас л хүндхэн байдлаас гарч чадав. “Атлетико”-д Д.Коста, Тибо Куртуа, Ф.Луйз нар байхгүй ч хүчирхэг хэвээр гэж болно. Учир нь энэ улиралд тэдэнгүйгээр бүх тэмцээнийг оролцуулаад долоон удаа таарч тоглоход нэг ч ялагдаагүйгээр барахгүй дөрвөн удаа хожоод байсан. Гэхдээ Аваргуудын лиг бол өөр тэмцээн шүү дээ.

Хавьер Эрнандес “Манчестер юнайтед”-аас зээлээр ирсэнээс хойш өдийг хүртэл хайр хүндлэлд байсан гэвэл бас үгүй юм. Ихэвчлэн сэлгээний сандал дээр бүр талбайд гарахыг хүсэж байгаагаа хүртэл Карлод хэлээд амжсан юм. Ийм том гавьяа байгуулсан юм чинь ирэх ла лигийн тоглолтонд гараанд гаргаж шагнах хэрэгтэй.

“Атлетико Мадрид”-“Реал Мадрид” 0:0

“Реал Мадрид”-“Атлетико Мадрид” 1:0 \88-Хавьер Эрнандес\  

 

 

Чичарито багаа хагас шигшээд авчрав