m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.23 03:15
117
Сургуулийн хашаанд чоно байжээ

Баянзүрх дүүргийн VII  хорооны нутаг дэвсгэр, 92 дугаар сургуулийн хашаанд чоно байна гэх мэдээлэл цагдаагийн III хэлтэст иржээ. Мдээллийн мөрөөр шалгахад сургуулийн хашаанд чоно байсан гэнэ. Иргэний өгсөн мэдээллээр цагдаагийнхан дүүргийнхээ Байгаль орчны газарт мэдэгдэн шөнөдөө устгалд оруулжээ.

Сургуулийн хашаанд байсан чоныг шөнөдөө устгалд оруулжээ

Одоогоор тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийнхэн шинжилгээ хийж байгаа юм байна. Сонгинохайрхан, Баязүрх дүүргийн захын хорооны нутаг дэвсгэрт үе үе чоно үзэгдэх болсон тул иргэд анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн газраас анхааруулж байна.