m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.23 03:28
90
Францын цагдаа нар сэжигтэнг баривчилжээ

 

Францын цагдаа нар Парис хотод томоохон хэмжээний террорист халдлага үйлдэхээр зэхэж байсан байж болзошгүй сэжигтэнг баривчилжээ.

Францын цагдаа нар Парис хотод томоохон хэмжээний террорист халдлага үйлдэхээр зэхэж байсан байж болзошгүй сэжигтэнг баривчилжээ. 

Сэжигтэн этгээд 24 настай оюутан бөгөөд нэг юмуу хоёр ч сүм рүү халдлага хийхээр төлөвлөж байсан бололтой. Цагдаа нарт хөлөндөө буудуулсан шархтай сэжигтний талаар мэдээллийг түргэн тусламжийн эмчээс авсан байна. Сэжигтэн этгээд хэрхэн өөрийгөө буудсан нь тодорхойгүй ч түүнийг баривчлах үед машин болон гар тээшнээс нь ихээхэн хэмжээний зэвсэг олджээ. Түүний амьдардаг оюутны байранд нэгжлэг хийхэд мөн их хэмжээний зэвсэг, сэжигтэй зүйлс, газрын зураг зэрэг олджээ.