m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.23 03:40
63
П.Порошенко: Украин спортын арга хэмжээг бойкотлохгүй

Украины төрийн тэргүүн Петр Порошенко ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бахтай Лозаннад уулзахдаа улс төрийн байдлаас болж тус улс спортын ямарваа нэгэн арга хэмжээг бойкотлох (хясан боох)-гүй, нэгийг нь ч алгасахгүй гэдгээ илэрхийллээ. Сарын өмнө 2018 онд Орост болох хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан тоглолтод шигшээ багаа оролцуулахгүй байх хувилбарыг ярьж байсан Порошенкогийн санаа бодол ийнхүү эргэжээ. Тэрбээр “Олимпийн хөдөлгөөн Украины хувьд ямархуу үнэ цэнэтэй болохыг би сайн мэднэ” хэмээн өгүүлжээ.