m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.23 04:31
43
Тэрбумтан Э.Ресслер “Атланта”-г худалдаж авах уу?

NBA-гийн “Атланта Хоукс” багийн эзэн Брюс Левинсон хувьцаагаа тэрбумтан Энтони Ресслерт зарахад ойрхон байна. Yahoo Sports-ын мэдээлж буйгаар санхүүгийн хямралд орчихоод буй Левинсон хувьцаагаа 800-900 сая долларт өгөхөд бэлэн байгаа бололтой. Ресслер нь хөрөнгө оруулалтын хэд хэдэн группыг толгойлдог бөгөөд NBA-гийн од Грант Хиллийн наймааны эрхийг эзэмшдэг ажээ. “Атланта” энэ улиралд Дорнод конференцоо тэргүүлж, дасгалжуулагч Майк Буденхольцер нь оны шилдгээр тодорсон юм.