m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.23 04:32
36
Машин тоног төхөөрөмжийн экспорт 10.0 сая ам.доллараар өсчээ

Статистик мэдээгээр экспортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 91.1 сая ам.доллар буюу 9.2 хувиар нэмэгдсэн байна. Үүнд, эрдэс бүтээгдэхүүний экспорт 39.0 сая ам.доллар, төмөрлөг түүгээр хийсэн зүйлийнх 14.0 сая ам.доллар, машин тоног төхөөрөмжийнх 10.0 сая ам.доллар, ургамлын гаралтай бүтээгдэхүүнийх 8.7 сая ам.доллар, үнэт чулуу, металл, алтных 8.4 сая ам.доллар, хүнсний бэлэн бүтээгдэхүүнийх 7.2 сая ам.доллараар өссөн нь голлон нөлөөлсөн гэж шинжээчид үзжээ. Харин импортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 294.2 сая ам.долл буюу 29.5 хувиар буурсан ба үүнд эрдэс бүтээгдэхүүний импорт 83.3 сая ам.доллар, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд ангийнх 58.2 сая ам.доллар, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийнх 58.5 сая ам.доллар, үндсэн төмөрлөг бүтээгдэхүүнийх 32.2 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлжээ.

Машин тоног төхөөрөмжийн экспорт 10.0 сая ам.доллараар өсчээ

Мөн түүнчлэн эрдэс бүтээгдэхүүн, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт нийт экспортын 89.9 хувийг эзэлж байгаа бол импортын 55.4 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийн импорт эзэлж байгаа аж.